Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг өнөөдрөөс нэгэн зэрэг авч эхэллээ.
ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл
Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
– Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
– Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
– Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
– Зээлийн хүү : 3 хувь (жилийн)
ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
1.Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
2.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
3.Хүнсний зоорь, агуулах;
4.Эрчимжсэн мал аж ахуй
5.Гахай, тахиа, зөгийн аж ахуй
6.Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ
7.Модон шахмал хавтангийн үйлдвэр
8.Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр;
9.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.
Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийн газар