УИХ-ын гишүүн С.Бямбацогт баруун бүсийн аймгуудад ноолуурын үнийг тогтворжуулах асуудлаар салбарын сайдад саналаа хүргүүлжээ. Учир нь, баруун бүсэд ноолуур зах зээлийн үнээс доогуур үнэтэй байдаг. Нөгөө талаар, баруун аймгууд бүс нутгийн онцлогоос хамаараад сэрүүн. Үүнийг дагаад ямааны ноолуур орой хөөрдөг. Өөрөөр хэлбэл, төв болон Зүүн бүсийнхэн ямаагаа самнаад дуусч байхад Увс, Ховд зэрэг баруун аймгийн ямаагаа ид дундаа самнаж байна. Үнэ унасны дараа ноолуураа бэлтгэдгээс болж, малчид хохирч байгаа асуудлыг жил бүр хөндөж ирсэн. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодлогоор энэ асуудалд анхаарах нь зүйтэй гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар, баруун бүсэд ноолуурын үнэ зүүн бүсийнхээс бараг хоёр дахин хямд үнэтэй байгаа тул Засгийн газар зайлшгүй бүсчилсэн бодлого гаргах хэрэгтэй хэмээн саналаа хүргүүлээд байна.