Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Үндэсний статистикийн хорооны Нийгмийн Статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл энэ оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийг танилцуулав.
Тэрбээр "14.2 мянган гэмт хэрэг 2022 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 мянга буюу 80 хувиар өссөн.
Уг үзүүлэлтэд өмчлөх эрхийн эсрэг гэмт 469 мянгаар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийт хэргийн
- 62.3 хувь нь өмчлөх эрхийн эсрэг,
- 24.5 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
- 2.8 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг
- 10.4 хувь нь бусад гэмт хэрэг эзэлж байна.
Гэмт хэргийн 68.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн дүн юм.
Энэ оны эхний улиралд гэмт хэргийн улмаас 13.8 мянган хүн хохирч, 3.7 мянган хүн гэмтэж, 321 хүн нас барсан байна" гэв.