Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй Зохистой хөдөлмөр ба худалдаа төслийн хүрээнд Монгол Улс 2020 онд соёрхон баталсан Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 167 дугаар конвенцийн хамрах хүрээ, эрхзүйн зохицуулалтыг танилцуулах, Засгийн газрын анхдугаар тайлан боловсруулалтын асуудлаар холбогдох төрийн байгууллага болон нийгмийн түншүүдэд зориулсан техникийн сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн хатагтай Юка Үжита, Хөдөлмөрийн хэм хэмжээ хариуцсан ахлах мэргэжилтэн ноён Алан Пэльс нар конвенцийн талаарх ерөнхий ойлголт, тайлан боловсруулах аргачлал, дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох үндэсний бодлого, стратеги боловсруулах явцтай нийцүүлэх, цаашид анхаарах зүйлс зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.
Сургалтад ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг хариуцсан дэд ажлын хэсгийн гишүүд, ХЭҮК, ХНХЯ, БХБЯ, МХЕГ, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөллүүд оролцож санал бодлоо солилцов.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам