Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 116 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын
- I тунгийн хамралт 75.2 хувь,
- II тунгийн хамралт 72.1 хувь,
- III тунгийн хамралт 54.1 хувь,
- нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 1,081,403 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдап байгааг нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Харин өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 40 цэгт 40 багийн 147 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.