Бээжингийн оршин суугчид нийслэл хот удахгүй Шанхайн шиг хүнсний хомсдолд орох вий гэсэн болгоомжлолын улмаас супермаркетуудыг хоослож байна.
Хятадын нийслэл Бээжин хотын оршин суугчид хөл хорионд орж магадгүйь тэгвэл Шанхайнхан шиг хүнсний хомсдолд орох вий гэсэн болгоомжлолын улмаас хүнсээ базааж эхэлжээ.
Бээжингийн төв Чаоян дүүргийн 3.5 сая оршин суугчийг орон нутагт коронавирусын тохиолдол ихэссэнтэй холбогдуулан энэ долоо хоногт гурван удаагийн Ковид-19-ийн шинжилгээ хийлгэхийг тушаасны дараа сандралдаж эхэлсэн гэж The Guardian мэдээлэв.
Мягмар гарагт Ковид-19-ийн шинжилгээнд хотын 21 сая оршин суугчийг хамруулахын тулд хөл хориог сунгасан нь хот даяар хатуу хөл хорионд орох вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн гэж AFP дамжууллаа.
Хүмүүс супермаркетуудад урт дараалал үүсгэж, хүнсний нөөцөө хуримтлуулж байгаа зургууд тахлын эхний өдрүүдийг санагдуулам байгаа аж. Ван овогтой супермаркетийн үйлчлүүлэгч Франс Пресс агентлагт "Хүмүүс түгшүүртэй байна. Хүмүүс бараагаа булаацалдаж байгаа, бид бараанууд дуусчих вий гэж санаа зовж байна" гэжээ. Түүний гэр бүл долоо хоногт хангалттай хүрэлцэхүйц хоол хүнс хангаснаа хэлээд "Шанхайд тохиолдсон шиг юм болно" гэж санаа зовж байгаагаа нэмж хэлсэн байна.
Нийт 26 сая оршин суугчтай БНХАУ-ын санхүүгийн төв болох Шанхай гуравдугаар сарын сүүлээс хойш хатуу ширүүн, тодорхойгүй хөл хорионд ороод байна. Хүнс худалдаж авахаар гэрээсээ гарч чадахгүй, өлссөн иргэд хоол хүнсгүй болсон талаар гомдоллож эхэлсэн билээ.
Даваа гарагт Бээжинд Ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн 32 тохиолдол, шинж тэмдэггүй нэг тохиолдол бүртгэгдсэн нь Шанхайн 1661 шинж тэмдэг илэрсэн тохиолдол, 15319 шинж тэмдэггүй тохиолдолтой харьцуулахад бага тоо. Гэхдээ албаны хүмүүс Ковид-19-ийн дэгдэлтийг хяналтаас гаргахгүй байх гэж найдаж байна гэж AFP мэдээлэв. Хятадын эрүүл мэндийн албаныхан коронавирусын тохиодлын “бөөгнөрөл” гарч ирэх бүрт хөл хорио, олон нийтийн шинжилгээ, аялалын хязгаарлалт зэргийг багтаасан "динамик" арга хэмжээ авдаг "тэг Ковид" бодлогыг баримталж байна. Нийслэл даяар зарим спорт заал, аялал жуулчлалын газар, театруудыг мягмар гарагт хаахыг тушаажээ.
Эх сурвалж: Business Insider