Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлтэй холбоотойгоор мэдэгдэл гаргасан байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ:
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг энэ сарын 25-нд зохион байгуулсан. Гэвч программ хэт ачаалласны улмаас бүртгэлийн систем доголдсонд иргэдээс хүлцэл өчье.
Иргэдийн тавьсан шаардлагын дагуу Бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг энэ сарын 25-ны бүртгэлийг бүрэн цуцлан хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа. Тухайн өдөр бүртгэлийн хураамж төлсөн иргэдийн төлбөрийг буцаан шилжүүлэв.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дахин зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Хэрхэн бүртгүүлэх заавар мэдээллийг тодорхой болсон даруйд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны цахим хуудас, пэйж хуудсаар дамжуулан хүргэх болно.