Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдсан байна.
Өнөөдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд Н.Түвшинбаяр оролцсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг 2022 оны тавдугаар сарын 12-нд хийх шийдвэр гарчээ.
Энэ талаар "Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах, гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Шүүхээс дээрх хүсэлтүүдийг хангаж, нэр бүхий гэрч нарыг оролцуулах, шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2022 оны тавдугаар сарын 12-нд хийхээр товлосон гэсэн мэдээллийг өмгөөлөгч Т.Санчирбал өглөө.