УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын /tenor/ LIVE CONCERT Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. Энэ тоглолт нь УДБЭТ-ын гоцлол дуучин Ө. Цэрэнчунтын 10 дахь бие даасан тоглолт билээ.
"Дэлхийн сонгодог Монголд" тоглолтод нийт 130 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд дуурийн театрын найрал дуучид , симфони найрал хөгжим дуурийн театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Ийм том хэмжээний сонгодог тоглолт ойрын дөрвөн жил болоогүй юм.
Тоглолтод монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын дуурийн ари романс болон дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын дуурийн хэсгүүдээс дуулагдсанаараа үзэгчид нэг тоглолтоос олон дуурийн тухай мэдэж сонсож авах сонгодог урлагийн танин мэдэхүйн ач холбогдолтой тоглолт болно.
Тэрбээр Монголын сонгодог урлагт алтан үеийнхэн гэгддэг үе үеийн дуучид, уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг сэргээн шинэчилж, хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, өвлөн үлдээхэд өөрийн гэсэн санал санаачлага, хувь нэмрийг оруулж яваа сэтгэлтэй, зүтгэлтэй залуу уран бүтээлч.
Өмнө нь Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын бүтээл, Жинлавцогзол Говийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн Монгол маанийн хөгжөөл гээд харахад судар шиг харагддаг цомгийг гаргаж, үзэгч олондоо сонирхолтой бүтээлийг өргөн барьсан байдаг. Мөн “Монголын сонгодог бүтээлүүд” гэсэн цомгоо ч гаргаж байсан. Нийтдээ есөн цомог гаргаж, дөрвөн ном эмхэтгэсэн урын сан арвинтай уран бүтээлч юм.
Тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 2022.05.09-нд 19:00 цагт болно.