Дуучин Камила Кабелло өөрийн гурав дахь бие даасан цомог болох Familia-гаа гаргасны дараа Victoria's Secret-ийн сүрчигний шинэ дүр төрхөөр сонгогджээ. Кабелло Victoria’s Secret-ийн алдарт Bombshell үнэртнийг сурталчлах юм. Тэд хамтран ажиллахдаа дуучны Мексик-Куба үндэстнийг онцлон харуулсан анхны хоёр хэл дээрх сурталчилгааг хийх аж. Ингэснээр Камила Кабелло сурталчилгаанд тоглохдоо Англи, Испани хэлээр ярих юм.
Кабелло Victoria's Secret-тэй хамтран ажиллаж байгаа алдартнуудын хамгийн сүүлийнх нь бөгөөд Victoria's Secret-ийн өнгө үзэмж, мэдрэмж өөрчлөгдөж байгаа ч брэндийн хамгийн сайн борлуулалттай үнэртэн болох Bombshell худалдаалагдсаар байх аж.
Камилагийн оролцож буй кампанит ажлын нээлт 5-р сарын 3-аас 9-ний хооронд Нью-Йорк хотын High Line-д The Bombshell Gardens-д зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: Harpers Bazaar