Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Иргэн О.Батхүү зээл судалсны шимтгэл нэг хувийг банк авдаг нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь шүүхээр тогтоогдсон талаар мэдээлэл хийж, Монголбанканд шаардлага хүргүүллээ.
Тэрбээр "Монголын арилжааны банкуудын хүү бусад улстай харьцуулахад өндөр байна. Ийм өндөр хэмжээний хүүгийн орлого олдог байж хүмүүсээс нэг хувийн шимтгэл авах нь буруу.
Үнэхээр зээл судалсны шимтгэл гэж авч байгаа бол зээл нь бүтээгүй хүнээс ч төлбөр авах ёстой. Тэгэхээр зөвхөн зээл нь бүтсэн хүнээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь болохгүй зүйл. Банк өөрийн үйл ажиллагааны зардлыг иргэдээс гаргуулж болохгүй. Монгол Улсын Банкны тухай болон бусад холбогдох хуулиудад энэ шимтгэлийг авч болно гэсэн заалт байхгүй" гэлээ.