Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Сурталчилгаа
Хаврын их цэвэрлэгээнд Хан-Уул дүүрэг нэгдэж дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, 327,370 м2 талбайн 435 тонн хог хаягдлыг ачиж, цэвэрлэжээ.
Хаврын их цэвэрлэгээнд дүүргийн ерөнхий боловсролын 20 сургууль, 31 цэцэрлэг, 292 СӨХ, төрийн байгууллагын 5,833 албан хаагчид нийт 327,370 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэж, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1,882 аж ахуйн нэгж, байгууллагууд орчин тойрныхоо их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо.
Нийтлэг үйлчилгээ, хог тээврийн 4 байгууллага 435 тонн хог хаягдлыг 20 машинаар 84 удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн байна.