АНУ-ын Хууль зүйн яам Гондурасын ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандесийг кокаин импортлох хуйвалдаан болон галт зэвсгийн гэмт хэрэгт оролцсон гэж буруутгаж буйгаа мэдэгдэв.
Гондурасын Ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандесийг пүрэв гарагт АНУ-д шилжүүлэн өгсөн гэж Хууль зүйн яам албан ёсоор мэдэгдсэн байна.
Эрнандес 2014-2022 онд Гондурас улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Түүнийг хар тамхины эсрэг дайны гол холбоотон хэмээн АНУ-ын эрх баригчид нэг удаа зарлаж байсан юм. Эрнандесыг Яллах дүгнэлтэд “Гондурасын засгийн газар дахь албан тушаалаа урвуулан ашиглаж, дэлхийн хамгийн том, хамгийн харгис хар тамхины наймаачидтай хамтран ажиллаж, олон зуун мянган кг кокаиныг Гондурасаар дамжуулан АНУ-д түгээх зорилгоор тээвэрлэсэн гэж үзэж байна" гэжээ.
Манхэттэн дэх Холбооны прокурорууд Эрнандесийг хар тамхины наймааны байгууллагуудаас, тэр дундаа Мексикийн Синалоа картелийн удирдагч асан Хоакин "Эль Чапо" Гузманаас олон сая доллар авсан гэж сэжиглэж буй аж. Прокурорууд Эрнандесыг Хоакин "Эль Чапо" Гузманаас авсан мөнгөөрөө 2013, 2017 онд сонгуулийн луйвар хийж, өөрийгөө баяжуулж, улс төрийн кампанит ажлаа санхүүжүүлэхэд зарцуулсан гэж мэдэгджээ.
Эрнандесын гэр бүлийнхэн түүнийг гэм буруугүй хэмээн эсэргүүцэн мэдэгдэл хийж, "хар тамхины наймаачдын өшөө авалтын золиос болсон" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: DW News