Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн ДӨРӨВДҮГЭЭР сарын судалгааг ЦУВРАЛААР хүргэж байна.
Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазарын рейтинг оноо өнгөрсөн оноос 0.4 функтээр өсөж, 10 онооноос 3.8 оноо авчээ. Дөрөвдүгээр сарын барометрийн мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1002 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж утсаар цуглуулсан байна. Иргэдийн 15 хувь нь түүнийг ажлаа сайн хийж байгаа, есөн хувь нь хот тохижилт сайжирсан гэж үнэлжээ.