Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Израилийн цэргүүд Зүүн Иерусалим дахь Аль-Акса сүмийн хашаанд довтолж, дараа нь гарсан хүчирхийллийн улмаас дор хаяж 158 палестин хүн шархдаж, олон зуун хүн баривчлагдсан байна. Исламын хишиг баасан гариг буюу Рамаданы өглөө эрт мөргөл үйлдэхээр олон мянган мөргөлчид сүмд цугларсан байжээ.
Палестинчууд чулуу шидэж, цагдаа нар нулимс асгаруулагч хий, дуу алдуулагч гранат буудаж байгааг харуулсан бичлэг цахим ертөнцөөр тархсан байна.
Энэ явдал сүүлийн нэг жилийн хугацаанд ариун сүмд гарсан хамгийн ноцтой хүчирхийлэл боллоо. Палестинчууд Аль-Акса хотод их хэмжээний цагдаа байршуулахыг өдөөн хатгалга гэж үзэж буй аж.
Эх сурвалж: aljazeera