Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 155 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ.
Тодруулбал,
- I тунд 3,
- II тунд 11,
- III тунд 75,
- IV тунд 66 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,791 (77.4 хувь), 16-17 насны 27,095 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана.
Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах юм.