БНСУ-ын Үндэсний Ассемблей онц байдлыг цуцалсан тогтоол баталлаа
Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1,200 орчим хүүхэд байна. Тэдний 200 нь боловсролын үйлчилгээг авч байгаа юм. Харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулахын тулд
- Брайль үсэгтэй ном сурах бичгийн хангамжийг сайжруулах
- Цэцэрлэг болон МСҮТ-д суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх
- МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх шаардлагатай байна.
Энэ асуудлыг судлан шийдвэрлэх зорилготой ажлын хэсгийг БШУЯ болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран байгуулахаар болов.
Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянган хүн байгаагаас 6,000 нь хөдөлмөрийн насны иргэд байна. Хөдөлмөрийн насны иргэдийн 97 хувь нь ажил эрхэлдэггүй гэдэг судалгааг Хараагүйчүүдийн үндэсний холбооноос танилцуулж байна.
Хөдөлмөр эрхлэх хувь хэмжээ ийм бага байгаа нь зарим талаар боловсролын салбартай холбоотой. Ажлын хэсэг энэ чиглэлээр ч ажиллана хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: БШУЯ