Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Залуучууд үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцэн төв талбайд ''Сандалтай суулт''-ыг хоёр дахь өдрөө хийж байна. Бид энэ үеэр залуусын байр суурийг сонслоо.
ЗАЛУУС:
- Би Солонгост бараа ачиж зөөдөг ажил хийгээд 150 мянган вон авч байхад, Монголд өдөржин гурил зөөж байгаад 20 мянган төгрөг авч байна. Миний хувьд тэнд ажиллаж байхдаа хоёр зүйлийг маш сайн ойлгосон. Нэгдүгээрт эх орондоо ажиллаж амьдрах шиг сайхан зүйл байдаггүй юм байна. Хоёрдугаарт манай Монгол шиг сонин тогтолцоотой улс байдаггүйг ойлгосон. Үүн дээр их эмзэглэж байгаа. Ордонд сууж байгаа ах нартаа хандаж хэлэхэд, Ах нар аа! Ирээдүй болсон бүх залуучууд чинь гадагшаа явах гээд байна шүү. Энэ нь зөв үү. Монголд ирээдүй үлдэх үү? Дүү нарыгаа хайрлах болоогүй юм уу? Нэг нэгэндээ хайртай байж, боломж олгоё. Бид нэгэндээ хайртай байхад л манай улс хөгжинө. Ах нар бидэнд хайргүй шүү дээ. Биднийг хаясан. Өнчин хүүхдүүд шиг л байдаг. Гурван саяуулхнаа юм байж, ах нар өөрсдөө л гоё байгаад байх юм. Хамтдаа гоё байя.
- Үнийн өсөлт ч маш их байна. Хэдхэн хоногийн өмнө өндгөө 360 төгрөгөөр авсан. Өчигдөр харин 450 төгрөгөөр авлаа. Үүнийг хэн шийддэг юм бэ яагаад барьж болохгүй байна вэ. Оросоос шалтгаална гээд байх юм. Бид одоо Путин ахаас гуйх юм уу. Яармагийн дэлгүүрт тал талх зээлээд бичүүлж буй хүмүүс байна. Ийм амьдрал байдгийг ах нар аа! мэдэх үү.
- Ямар новшийн нийгэм хүлээж байгаа билээ дээ. Энд байх хүсэл байхгүй. Гадагшаа явбал тэндээ амьдрахыг л бодно. Юунд хоргодож ирэх вэ дээ. Миний хувьд оюутан дээр нь тамирчин. Уураг бэлдмэлээ ч авч ууж чадахгүй байна. Хоолноосоо хэтрэхгүй л амьдарч байна. Хоёр дүүтэй учраас тэднийг сайн явахад ахын хувьд дэмжих ёстой. Монголд байгаад л байвал энэ бүх үүрэг хариуцлага талаар нэг болно.
- Энд ирээд харахад залуучууд маш цөөхөн л байна. Өмнө жагсаалууд дээр овоороод л байсан. 50-60 мянган төгрөг өгчихвөл идэвхитэй байдаг юм шиг байна.
- Миний хувьд дэлгүүр ажиллуулдаг. Хил хаасантай холбоотой зогсонги байдалд байж байгаад сая л дэлгүүрээ нээлээ. Энд ирж сууж буйн шалтгаан гэвэл, төсөв тендер, хөнгөлөлттэй зээл иргэдэд олддоггүй. Томчууд л хуваагаад авчихдаг. Ам гарсан ажлаа хийхгүй “мурьдаг”. Энгийн иргэд ч “мурья”. Адилхан баймаар байна шүү дээ. Хуулийн тэгш байдал гээд л байдаг. Хэрэгжиж байгаа юм алга. Төрийн ордон руу орохдоо л хууль зөрчиж эхэлдэг шүү дээ.
- Залуучууд бидэнд тэгш байдал л хэрэгтэй байна. Бид үсрээд л хоёр саяын цалин авч байна. Ийм цалингаар яаж амьдрах вэ? Бүгд л өр зээл, байрны түрээс төлж байгаа. Хаанаа ч хүрэхгүй шүү дээ.