Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Монголбанк 2022 оны гуравдугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.4 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 533.2 кг-аар өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 12.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 48.8 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны гуравдугаар сард 181.018 төгрөг байв.
График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)