Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Зам хөндлөн гарч явсан 12 настай хүүхэд хүнд механизмд мөргүүлж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 31-ний 11:45 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутагт орших 62 дугаар цэцэрлэгийн урд авто замд Volvo маркийн тээврийн хэрэгсэл буюу хүнд механизмын жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан 12 настай хүүг мөргөж амь насыг нь хохироожээ.
Уг хэрэгт Тээврийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ зам хөндлөн гарахад гараас нь хөтөлж, явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарахыг сэрэмжлүүлэн анхааруулж байна.