Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 29-нд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах цэцэрлэгийн хоёр давхрын цонхоор таван настай охин Э унаж дунд чөмгөө хугалжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа. Тэрээр,“Өндрөөс унасан хүүхдийн биеийн байдал хүнд байсны улмаас гэмтлийн тасагт яаралтай тусламжаар хүргэсэн. Эхний ээлжинд нарийн мэргэжлийн оношилгоо хийхэд дунд чөмөг хугарсан, тархи доргилттой болохыг оношилсон. Одоогоор хүүхдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Компьютер томографын шинжилгээгээр нарийвчлан харсан. Эмийн эмчилгээг үргэлжлүүлж байгаа юм билээ" гэв.