Оросын пуужин Украины Львов хотыг дараалан бөмбөгдлөө. Бөмбөгдөлт шатахууны агуулахад туссаны улмаас таван хүн, дараа нь баруун хотын цэргийн үйлдвэр рүү бөмбөгдсөнөөс үүдэн хоёр хүн нас баржээ.
Дайн эхэлснээс хойш дүрвэгсдийн орогнох газар болсон Украины баруун хэсгийн Львов хотын Амбан захирагч Максым Козыцкий хэлэхдээ, бямба гарагийн үдээс хойш хотын зүүн захад байрлах түлшний агуулах руу хоёр пуужин харваж, таван хүн шархадсан бол дараа нь хоёр пуужин цэргийн үйлдвэрийг онилон бөмбөгджээ.
Тэрбээр анхны цохилт болсон газар очиж, нөхцөл байдлыг "хяналтад авсан” гэж хэлсэн ч оршин суугчдыг хоргодохыг уриалав.
Хотын дарга Андрей Садовий хэлэхдээ, дахин агаарын дайралт хийх нь дэд бүтцийн байгууламжид "их хэмжээний хохирол учруулсан" гэжээ.
Польшийн хилээс 60 км (37 миль) зайд орших Львов Оростой ойр байдаг Украины зарим хотыг сүйрүүлсэн бөмбөгдөлт, тулаанд өнөөг хүртэл өртөөгүй байсан учир хүмүүсийн хоргодох гол хот болж байжээ.
Эх сурвалж: Aljazeera