Сэтгүүлч, редакциуд нэгдэн Хөгжлийн банкны асуудлаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланд өнгөрсөн долоо хоногт шаардлага хүргүүлсэн. Тэгвэл энэ удаад Хөгжлийн банкны асуудлаар шүүхийн ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс "Хөгжлийн банктай холбоотойгоор хэвлэлүүд нэгдэж үндсэн дөрвөн ажлыг хийхээр болсон. Хөгжлийн банктай холбогдсон МАН-ын эрх бүхий урс төрчидтэй хариуцлага тооцох шаардлагыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаягаланд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж нээлттэй сонгол ХМХ-ийн оролцоог хангуулах талаар уузалт хийсэн. Мөн Улсын Ерөнхий прокурортой сэтгүүлчдийн төлөөлөл уулзсан.
Тэгвэл өнөөдөр нэр бүхий сэтгүүлчид ШЕЗ-ийн дарга З.Зүмбэрэллхамтай уулзаж Хөгжлийн банкны хэргүүдийг олон нийтэд ил тод мэдээлэх, шүүх хурлуудыг телевизээр шууд дамжуулах талаар уулзлаа.
Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Энэ талаар ШЕЗ-ийн дарга З.Зүмбэрэллхам "ШЕЗ бол үндсэндээ шүүхийн дарга биш. Бид хуульд заасан үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. ШЕЗ олон нийтээс нууж, хаах юм байхгүй, энэ утгаараа сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Хөгжлийн банктай холбоотой 57 нэхэмжлэлийг шүүхийн хэмжээнд хүлээн авсан байна. 41 нэхэмжлэлд иргэний хэрэг, бусад нь үндсэндээ шийдэгдээд давах шатны шүүх дээр явж байгаа. Ерөнхийдөө анхан шатны шүүх дээр хөгжлийн банктай 12-т нь иргэний хэрэг үүсгэгдсэн гэсэн мэдээллийг авлаа. Үндсэндээ зээл олгосон компаниудад Хөгжлийн банкнаас нэхэмжлэл гаргасан гэсэн үг. Цаг хугацааны хувьд сүүлийн гурван жилийг дамжсан нэхэмжлэлүүд байна.
Захиргааны хэрэг дээр байсан гурван нэхэмжлэл шийдэгдсэн бол өнөөдрийн байдлаар шүүх дээр ирсэн хэрэг алга. цагдан хорихтой холбоотой 12 хүсэлт ирснээс хоёроос нь татгалзаж, 10-г зөвшөөрч Хөгжлийн банктай холбоотой 10 хүн цагдан хоригдож байна" гэлээ.
Мөн тэрбээр нийгэмд ямар байр суурьтай хэн байхаас үл хамааран шүүх үйлчилнэ. Нийгмийн сэтгэл зүйд автахгүйгээр шүүх хуулийн дагуу бүх зүйлийг үнэлж, цэгнэж байсан эцсийн шийдвэрийг гаргах учиртай гэдгийг тодотгосон юм.