Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын хүмүүнлэгийн коридор байгуулна гэж амласан Мариуполь хотод 100 000 хүн гацаад байгааг мэдэгдлээ. Украины ерөнхийлөгчийн хэлснээр Оросууд стратегийн боомт хотыг бүсэлсэн нь оршин суугчдыг хоол хүнс, ус, эм тариагүй болгожээ.
Харин нөгөө талд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Оршихуйн аюул заналхийлсэн тохиолдолд л Орос цөмийн зэвсэг хэрэглэнэ" гэж мэдэгдэв. Украин дахь Оросын довтолгоо зогсонги байдалд орсон гэх мэдээлэл гарсан ч дайн төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэдгийг Песков онцолжээ.
Сануулахад, Гурван долоо хоног орчмын өмнө Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээ Беларусийн Беловежская Пуща хотод болж, талууд энгийн номхон ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эм тариаг байлдааны талбарт хүргүүлэх хүмүүнлэгийн коридоруудыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна. Хүмүүнлэгийн коридор байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эм бэлдмэл тараах үеэр хоёр тал галаа түр зогсоохоор болсон ч Оросын тал хэлэлцээндээ бүрэн хүрэлгүй галаа зогсоохгүй байгаагаас “хүмүүнлэгийн коридор” жинхэнээсээ үүсч чадахгүй, энгийн иргэд, хүүхдүүд хүнд нөхцөлд байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera