Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Төв аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварыг танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 58 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ. Тодруулбал,
- Төв аймгийн эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ
- Төв аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар – 1 үйлчилгээ
- Төв чандмань дулааны эрчим хүчний газар ОНӨААТҮГ – 7 үйлчилгээ
- Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
- Төв аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс – 16 үйлчилгээ
- Төв аймгийн авто тээврийн төв – 4 үйлчилгээ
- Төв аймгийн онцгой байлдлын газар – 3 үйлчилгээ
- Төв аймгийн авто замын хөгжлийн газар – 1 үйлчилгээ
- Зуунмод сумын ЗДТГ -ын 6 үйлчилгээ
- Төв аймгийн архивын газар – 5 үйлчилгээг тус бүр цахимд нэвтрүүлжээ.
Үүний зэрэгцээ, Төв аймгийн иргэдэд “e-Mongolia”-г хэрхэн ашиглах заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, нутгийн захиргааны алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.