Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Оргил худалдааны төв буюу “Энканто” цогцолборын өмнөх нийтийн эдэлбэр газрыг Камдер ХХК хувьдаа ашиглан машины зогсоол болгосон. Тэгвэл энэхүү газрыг чөлөөлж, явган хүний зам гаргах үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өгчээ.
Олон нийтийн эрх ашгийг зөрчиж, нийтийн эдэлбэр бүхий 584 метр квадрат газрыг Камдер ХХК хувьдаа ашиглан, явган хүний зам байх ёстой газар машины зогсоол бариад байсан юм. Иргэд зориулалтын замгүйн улмаас осолд орж, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байгааг ч хэлж байлаа. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ асуудал шийдэж, тухайн газрыг чөлөөлөх үүрэг өгсөн байна.