Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Эрүүгийн цагдаагийн албанаас нийслэл хотын хэмжээнд саун массаж нэрээр охид, эмэгтэйчүүдийг орон байраар ханган, бусдад биеийг нь үнэлүүлэхийг зохион байгуулсан долоон газрын хууль бус үйл ажиллагааг илрүүлэн шалгаж байна.
Биеэ үнэлсэн 31 иргэнийг бүртгэл судалгаа, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан гэм буруутай этгээдүүдэд Монгол Улсын ЭХТА-ийн 12.6 дугаар зүйл /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ гэмт хэрэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр харьяа дүүрэг дэх цагдаагийн газруудад шилжүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.