Улаанбаатарт өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст салхи баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор болон Завхан, Тэс голын хөндийгөөр өдөртөө 10-15 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР