Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 87 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ мэтчилэн статистик тоон судалгаанаас үүдэн нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал их яригддаг ч эрэгтэй хүний эрхийн асуудал тэр бүр хөндөгддөггүй. Бид эрэгтэйчүүдээс тэдний эрх хаана хэрхэн зөрчигддөг талаар, мөн нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтууд тэдний эрхэнд яаж халддаг талаар тодрууллаа.
ЭРЭГТЭЙЧҮҮД:
- Үнэндээ эрх маш их зөрчигддөг. Жишээ нь сурах дээр. Гадаад руу тэтгэлэг хөөцөлдье гэхээр гадаадын орнууд феминизм гээд, эмэгтэй оюутанд тэтгэлэгтэй эрэгтэйд нь тэтгэлэггүй гэдэг. Их сургуульд ч мөн адил. Би хөдөөнөөс энэ жил ЭЕШ-аа өгөөд элсэж байгаа юм. Хөдөө бол дандаа ганц бие эрэгтэйчүүд л байдаг. Найз охинтой болъё гэхээр, хөдөөнийх боловсролгүй гээд л хаячихсан. Аав ээж нь эрэгтэй хүүхэд яах вэ дээ. Хар ажил хийгээд болж бүтнэ гэдэг. Яг үнэндээ тэднийг харах хэцүү. Ганцаараа л хөдөө байж байдаг. Хүмүүжүүлэх ёсонд их асуудал байна гэж хараад байна.
- Нөгөөтээгүүр, жишээ нь би найз охинтой болоод болзох хэрэг болно шүү дээ. Барууны оронд тооцоогоо хуваагаад л төлдөг. Манайд эмэгтэйгээрээ тал тооцоогоо хийлгэх юм бол энэ нь арчаагүй болчих гээд байдаг. Массаараа тийм бодолтой болохоор.
- Энэ байдалд дассан гэх юм уу. Түүгээрээ байх гээд одоог хүрч байна даа.
- Олон зүйл дээр бидний эрх зөрчигддөг гэж бодож байна. Хоёр эрэгтэй хүн хөтлөлцөөд явж байвал юу гэх үү, хоёр эмэгтэй хүн хөтлөлцөөд явж байвал юу гэж хэлэх үү? Эндээс эхэлнэ дээ.
- Сошиалаар эрэгтэйчүүд баярлана гэхээр архидах хандлага харагддаг. Тэр их буруу байх гэж бодож байна. Нөгөөтээгүүр уурлахаар эрэгтэй хүн байж гоншгонолоо гэдэг. Энэ нь сэтгэл зүйд өөрчлөлт оруулна. Яагаад эрэгтэй хүн юм хэлж болдоггүй юм.
- Хүмүүсийн өмнө нулимсаа гаргаж болохгүй ч юм уу. Аль эсвэл эрэгтэй хүн эмэгтэй хүнээс хүнд ачаа бараа өргөх ёстой ч юм уу. Тиймэрхүү ойлголт хэцүү санагддаг. Сэтгэл зүйд их нөлөөлдөг. Сэтгэл дотор буглаад байдаг юм.
- Эр хүний ноён нуруу, эр хүн айл гэрийг авч явах ёстой гээд үзэл байдаг шүү дээ. Тийм тохиолдолд эмэгтэйчүүдээс ирдэг хандлага маягийн зүйл дээр эрх зөрчигддөг гэж бодож байна.
- Их сургуульд, та нар эрэгтэйчүүд юм чинь хойшоо байж бай. Эхлээд эмэгтэйчүүдээ оруул гэх зэргээр шалгалт шүүлэгт эмэгтэйчүүдээ оруулдаг. Бид ч бас цаанаа ажилтай шүү дээ. Энэ байдал хэвээр үргэлжилбэл эрчүүд улам муу хүн болно.
- Эрэгтэй хүн муухай аашгүй, эелдэг, даруухан зантай байх ёстой. Аав ээж маань намайг, “эр хүн бол эр хүн шиг бай. Битгий эмэгтэй хүн шиг уйл, хов зөө” гэж хэлдэг.
- Манай сургууль дээр эмэгтэйчүүд биднийг зодож, дээрэлхээд байгаа юм шиг байдаг. Бид эмэгтэй хүн гээд л хаячихдаг юм. Энэ дээр бидний эрх зөрчигддөг гэж боддог. Мөн олон нийтийн газар уйлвал эр юм байж яагаад уйлаад байгаа юм гэдэг. Хүн л юм чинь уйлж болно шүү дээ.