Сурталчилгаа
Ажилтны цаг бүртгэлийг хийхийн тулд ямар нэгэн нэмэлт төхөөрөмжгүйгээр гар утаснаасаа л цагийг нь бүртгэх боломжтой боллоо. Монгол залуусын гаргасан Timely платформыг утсандаа суулгаснаар байгууллагаас ажилтны цагийг байршил болон QR төхөөрөмжийн тусламжтай бүртгэнэ. Мөн ажилтан уг аппликейшнаар дамжуулан чөлөө, ээлжийн амралт, санал хүсэлтээ илэрхийлэх, цалингаа ч харж болох давуу талтай юм.
Энэ талаар “Teqstream” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Н.Болорхүү “Teqstream” компани нь 2021 оны зургадугаар сард үүсгэн байгуулагдсан. Программ хангамж болон бизнесийн чиглэлээр 10-аас дээш жилийн туршлагатай хүмүүсийн бүрэлдэхүүн үүсгэн байгуулсан. Тэгэхээр манай компани нь программ хангамжийн гарааны бизнес юм. Одоогийн байдлаар бид дөрвөн төрлийн бүтээгдэхүүн аппликейшныг зах зээл дээр гаргаад байна. Үүний хамгийн чухал, эрэлттэй байгаа аппликейшн нь ажилтны цаг бүртгэлийн Timely.mn гээд аппликейшн юм. Байршилд суурилсан аппликейшн төдийгүй хувь хүний нууцлалтай холбоотой хуулийн шаардлагад бүрэн нийцсэн аппликейшн" гэв.
Timely платформын давуу тал нь ажилтан аппликейшнаараа дамжуулан хялбараар цагаа бүртгүүлэх мөн хүсэлт илгээх, төрөл бүрийн ээлжийн амралт чөлөө, илүү цаг зэрэг ажилтай холбоотой бүхий л санал хүсэлтүүдээ илгээж, цалингаа хялбараар харах боломжтой. Энэ талаар “Teqstream” ХХК-ийн технологи хариуцсан захирал, хамтран үүсгэн байгуулагч А.Оч "Манай Timely платформ нь байршилд суурилсан аппликейшн юм. Түүнчлэн байршлаас гадна тухайн ажилтан оффисынхоо интернет сүлжээнд нэвтэрснээр цагаа бүртгүүлэх боломжтой. Өөр нэг хувилбар нь ажилтан ажилдаа ирэхдээ хүлээн авагчийн компьютер дээрх QR кодыг утсаараа дамжуулан уншуулснаар цагаа бүртгүүлэх боломжтой болж байгаа.
Админ болон захирлуудын системийн хувьд аппликейшн болон админ гэсэн хоёр хэсэгтэй. Админууд цагийн тайлан, хүсэлтүүдээ хянана, зөвшөөрнө. Цалингийн мэдээлэл болон ажилтнуудынхаа мэдээллийг судалгаа санал хүсэлт гээд төрөл бүрийн мэдээллүүд дээр оруулах боломжтой. Манай Timely платформыг нэгээс дээш хэчнээн ч ажилтантай байсан байгууллагууд ашиглах боломжтойгоороо онцлогтой байгаа. Байгууллагууд анх бүртгүүлэхдээ илүү хялбар байдлаар гэрээ болон төлбөрийг бүгдийг нь автоматаар бүртгүүлэхээр шийдэж өгсөн. Царай танигч, хуруу уншигч төхөөрөмж ашиглах шаардлагагүйгээр манай аппликейшн эдгээр төхөөрөмжүүдийг бүрэн орлож чадна. Ажилтан зөвхөн ирлээ, явлаа гэсэн хоёр товч дарснаар л цагаа бүртгүүлэх боломжийг бүрдүүллээ" гэв.
Холбоо барих: Web: https://timely.mn/
Утас:7505-9955
Facebook: https://www.facebook.com/Timely.mn