Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмдэглэлт өдөр. Энэ өдрийг НҮБ-аас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний хөдөлмөрийн зах зээл дээрх үүрэг оролцоог эрх тэгш байлгах үүднээс тэмдэглэх зорилготой гэж үздэг. 1908 оноос АНУ-ын Нью-Йорк хотод 15 мянган эмэгтэй сонгууль өгөх эрх болон эрэгтэйчүүдтэй ижил хэмжээний цалин авахын төлөө нэгдэн жагсаж байсан. Үүнээс нэг жилийн дараа энэхүү өдрийг АНУ-ын Социалист намын санаачилгаар тэмдэглэх болсон байна. Энэхүү өдөртэй холбогдуулан бид Монгол эрчүүдээс Монгол эмэгтэй хүний таалагддаг зан болон таалагддаггүй зүйлсийн талаар яриа авлаа.
ЗАЛУУС…
- Монгол эмэгтэйчүүд сэтгэлээрээ л юм даа. Харьцахад зөөлөн уян. Яг л цэцэг шиг шүү дээ. Сарнайтай зүйрлэбэл эмэгтэй хүн дэлбээлсэн цэцэг. Дэлбээлэхээрээ гоё, хумигдах юм бол муухай.
- Сайхан сэтгэлтэй байдал нь надад таалагддаг. Хөөрхөн, даруухан, хайр татам. Би хайртай хүндээ цэцэг өгөхөөр явж байна. Ангийнхаа охинд хайртай. Би л хайртай болохоос биш тэр надад хайргүй. Гэхдээ зүгээр ээ. Би хайртай хүнээ өддөг. Ингэж хайралдаг.
- Монгол эмэгтэйчүүд их тэвчээртэй, их ухаалаг. Манай ээж тийм хүн. Харин таалагддаггүй зан гэвэл олон ааштай. Гэнэт ууралдаг. Энэ байдал нь төвөгтэй шүү дээ. Эмэгтэйчүүд ээ байдагт нь баярлалаа.
- Монгол эмэгтэй гэдэг утгаараа л сайхан шүү дээ. Эмэгтэй хүн, эх хүнийг хайрлахгүй хүн байдаг юм уу. Тэнгэрийн л амьтан шүү дээ.
- Миний мэдэх хамгийн сайхан эмэгтэй гэвэл манай хуучин авгай. Баярын мэнд хүргэе.
- Эмэгтэй хүн их тууштай. Хамт амьдрахад ар гэрийн асуудлуудыг маш сайн дааж түшиг болдог.
- Дийлэнх эмэгтэйчүүдийг ээж шигээ гэж бодож байна. Энэрэнгүй сайхан сэтгэлтэй. Аливаа зүйлийг даван туулах чадвартай гэж бодож байна. Нийтлэг залуучуудын архи тамхины хэрэглээ таалагддаггүй. Монголынхоо нийт үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүд болон ээж, хоёр эгчдээ мартын 8-ны баярын мэнд хүргэе