Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 6-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Түмэн тэмээний баяр-2022 наадам болж өндөрлөлөө. Тэмээ хамгаалах, өсгөх, тэмээний соёлыг олон улсад түгээн сурталчилах замаар аялал жуулчлайлыг хөгжүүлэх зорилготой энэ наадмыг зохион байгуулсан юм.
Түмэн тэмээ 2022 наадмын тухай иргэд,
- Би ерөөсөө өсөхөөсөө л тэмээчин. Одоо энэ хүнтэйгээ ханилснаас хойш 48 жил тэмээ маллаж байна. Нэгдэл, нийгмийн тэмээ. Дунд сургуулийн тэмээ гэдгийг дээр үеэс манай ээж, аав дээд үеэсээ л уламжилсан. Би сая спортын мастераар шагнууллаа.
- Одоог хүртэл 74 нас насалтал Баяндалай сумандаа амьдарч 50-иад жил бид хоёр нэгдэл нийгмээс эхлүүлэн одоо хувийнхаа тэмээ малыг маллаж, сумын алдарт уяач шагнал авч, сум орон нутгийн ард иргэд намайг өндрөөр үнэлж байгаад баяр, талархал илэрхийлж байна.
- Тэмээн полог 2003 оноос хойш тоглоод өдий хүртэл тоглож байна даа. Өнөөдөр багаараа түрүүлээд, шилдэг тоглогч боллоо. Цар тахал болоод поло болохгүй байж байж өнөөдөр сайхан өдөр болоод сайхан олон баг түрүүллээ. Улсын аваргын дайтай тэмцээн боллоо.
- Сайхан баяртай байна энэ баяр тэмцээнд буухиа, сайхан хос тэмцээнд хоёрт ороод хоёуланд байр, шагнал эзэлсэн сайхан байна. Жил жилийнхээ наадамд өөр өөрөөр шинийг сэтгэж хийгээд л ороод ирнэ. Нутгийн зон олондоо ирээдүйд ирэх наадамдаа тэмээ, малаа сайхан унаж эдлээд тэмээнд соёлоо хөгжүүлээд олон нийтэд сурталчлах энэ баяр наадмаа сайхан зохион байгуулаарай л гэж хэлмээр байна даа.