Оросын цэргүүд Украины Запорожье дахь Европ тивийн хамгийн том атомын цахилгаан станцыг эзлэн авсан. Талуудын хооронд ширүүн тулаан болж, станцын зарим хэсэг галд автсан нь станцад осол гарах вий гэсэн айдсыг төрүүлж байсан юм.
Хэрэв тус атомын станцад осол гарвал дэлхийн олон улсыг хамарсан томоохон цөмийн гамшиг үүсэх аюултай.
Гэхдээ 1986 онд дэлхийн хамгийн аймшигт цөмийн гамшиг болсон Чернобылийн станцтай харьцуулахад орчин үеийн үйлдвэрүүд нь Чернобыль шиг хуучин аюул хөнөөл багатай гэдгийг эрдэмтэд онцолсон байна. Олон улсын атомын энергийн агентлагын (ОУАЭА) мэдээлснээр тус сайтын оператор болон зохицуулагч газар дээрх нөхцөл байдал Оросуудын гал нээсний улмаас "маш хурцадмал, сорилттой" байна гэж мэдэгдсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский фэйсбүүк хуудастаа "Оросоос өөр ямар ч улс атомын цахилгаан станцын реактор руу гал нээж байгаагүй. Анх удаа, түүхэнд анх удаа ийм бодлогогүй довтолгоо хийлээ" гэж мэдэгджээ.
ОУАЭХА-аас уг байгууламжийн эргэн тойронд байлдааны ажиллагааг зогсоохыг уриалсан бөгөөд дэлхийн удирдагчид Оросын энэ алхмыг шүүмжилж буй.
Байгууламж руу халдсан тухай мэдээлэл баасан гарагийн өглөө эрт гарч ирсэн байна. Үүр цайхаас өмнө Запорожье дахь үйлдвэр рүү чиглэсэн буун дуу, үргэлжлэн тэсрэлт болж буйг харуулсан дүрс бичлэг ч цацагдсан.
Украины албаныхан халдлагын болзошгүй үр дагаврын талаар түгшүүр зарлаж, Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "Хэрэв атомын станц дэлбэрвэл Чернобылиос 10 дахин хүчтэй байж, тэр хэмжээний гамшиг тохионо" гэж мэдэгдсэн бол Зеленский "Европ сөнөнө" гэж байв.
Харин шинжээчид атомын станцын реактор дэлбэрэхгүй гээд Чернобыль болон Запорожье станцын үндсэн ялгааг онцолсон.
ОУАЭА-аас мэдээлснээр Украины эрх баригчид цацрагийн суурь түвшин хэвийн байгаа бөгөөд түймэр "чухал" тоног төхөөрөмжид нөлөөлөөгүй гэж мэдэгджээ. Тус үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгч Андрий Туз баасан гарагт CNN-д хэлэхдээ оросуудын халдлага атомын станцад ноцтой хохирол учруулаагүй гэв.
Чернобылийн гамшиг ЗХУ-ын үеийн бал чулуугаар ажилладаг RBMK реакторуудыг ашигладаг үйлдвэрт болсон бол Запорожье байгууламж нь VVER загвар гэгддэг даралтат усны реакторыг ашигладаг гэдгээрээ өөр, илүү аюул багатай аж.
"VVER-ийн загвар нь Чернобылийн RBMK системээс илүү аюулгүй, хамгаалалттай" гэж Их Британийн Global Zero-ийн ахлах зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Зэвсгийн хяналт, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал эрхэлсэн ахлах захирал асан Жон Вольфстхал баасан гарагт Твиттер хуудастаа тайлбарлан жиргэжээ.
2011 онд Японд болсон цөмийн гамшгийн үеэр Фүкүшимагийн цахилгаан эрчим хүч тасарсан ч реакторууд нь бүрэн бүтэн байсан. Энэ нь хөргөх усыг реактор эсвэл хөргөлтийн цөөрмөөр дамжуулан шахаж чадахгүй гэсэн үг. Запорожьегийн атомын станц ч үүнтэй ижил гэнэ,
Дизайн болон аюулгүй байдлын стандартын ялгаа нь тухайн талбай дахь цөмийн реактор дэлбэрч, гамшиг учруулах магадлал нь цөмийн мэргэжилтнүүдэд хамаарах зүйл биш.
Цөмийн реакторт цөмийн осол гаргах зорилгоор зорилтот, байнгын довтолгоо учруулах аюул нь мэдээж өндөр байх болно гэдгийг эрдэмтэд онцлон дурдаж буй.
Орчин үеийн реакторын даралтат сав нь "маш бат бөх бөгөөд газар хөдлөлт, кинетик нөлөөлөл гэх мэт үзэгдлээс ихээхэн хэмжээний хохирлыг тэсвэрлэх чадвартай" гэж Лондонгийн Империал коллежийн материалын физикийн профессор Робин Гримс SMC-д ярьжээ.
Запорожьегийн АЦС-д зургаан эрчим хүчний нэгж 40-42 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэдэг.
Украин цөмийн эрчим хүчнээс ихээхэн хамааралтай. Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) мэдээлснээр Запорожье АЦС тус улсын цөмийн эрчим хүчний 15 реакторын зургаа нь байдаг. Уг байгууламж нь Украины жилийн дундаж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн тавны нэгийг дангаараа эзэлдэг гэдгийг Украины цөмийн эрчим хүчний оператор Энерготомын мэдээлсэн.
Тиймдээ ч Оросын цэргүүд уг АЦС-ыг булаан эзлэх нь дайны хувьд чухал ах холбогдолтой. Хэрэв станц ажиллахаа боливол сая сая Украинчуудын эрчим хүчний хангамжид ноцтой нөлөөлнө. Мэдээж үйлдвэр, томоохон салбаруудад ч сөргөөр нөлөөлнө. Дайны үед АЦС-ыг онилох нь өнөө цагт ойлгомжтой ч гал нээж, станцыг дэлбэлэхийг оролдох нь эсрэгээрээ ухаангүй, гарах үр дагаврыг нь тооцоолоогүй алхам болох юм.
Чернобылийн АЦС-аас илүү аюулгүй, өөр хамгаалалт, өөр зарчмаар ажилладаг гэдэг нь Запорожьегийн АЦС-ыг дэлбэлснээр зөвхөн Украинчуудыг хохироогоод зогсохгүй хөрш орнууд, Европт ямар сөрөг нөлөөлөл үзүүлэхийг тааварлашгүй гэдгийг эрдэмтэд сануулсан. АЦС гэдэг ач холбогдол өндөртэй, гайхамшигт бүтээл ч гэлээ буруугаар эргэвэл хор хөнөөл нь хэр байхыг тааварлахын аргагүй, үүссэн нөлөөг арилгахад зөвхөн тухайн улсын хүчин чармайлт хангалтгүй байна гэдгийг оросууд тооцоолоогүй бололтой.
Эх сурвалж: BBC