Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
"Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцоно.
Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээлснээр Б.Ганболд, Ц.Дашдорж нар гуравдугаар сарын 7-нд гүйлтийн цанын 20 километрийн сонгомол техникийн төрөлд уралдах бол энэ сарын 12-нд 12.5 километрийн тэших техникийн төрөлд өрсөлдөх юм байна.
Б.Ганболд, Ц.Дашдорж нар дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор өрсөлдөнө. Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм.