Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 232 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 466,385 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 137 нь орон нутагт,
- 95 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас нэг иргэн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,935 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 496 нь хүүхэд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 492
- Хүндэвтэр – 1,250
- Хүнд – 168
- Маш хүнд – 25 хүн байна. Түүнээс гадна гэрийн хяналтад 6,262 хүн байгаа юм.