Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакциныг 423 иргэн хийлгэжээ.
Тодруулбал, вакцины
- I тунд 18,
- II тунд 30,
- III тунд 171,
- IV тунд 207 иргэн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,711 (77.3 хувь), 16-17 насны 27,078 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын түр дөрөв, суурин 154 цэгт 158 багийн 753 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.