Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Алтан тариа компанийн захирал П.Цэнгүүн дайныг зогсоохыг уриалан үйлдвэрийнхээ барилгын гадна талд Украины тугийг байрлуулжээ. Гэвч СХД-ийн цагдаа ирж, Украины тугийг буулгахыг шаардсан байна.
Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудаст "Путин түрэмгий дайнаа зогсоо! Украины олон зуун гэмгүй иргэд амь үрэгдэх ёсгүй. Оросын олон сая жирийн иргэд хохирох ёсгүй. Монгол улс эрх чөлөөт тусгаар тогтносон улс мөн" гэсэн тайлбартайгаар уг зургийг оруулсан юм.
Харин цагдаа нар тугаа буулгахыг шаардсанд "Дайныг эсэргүүцсэнд СХД-ын цагдаа ирж, Украйны тугаа буулга гэж шаардлага тавьж буй. Хувийн өмчид халдах гэж буй бол шүүхийн шийдвэрээ аваад ир гэлээ. Монголын төрийн байж буй царай ийм л байна" гэж бичжээ.