Олон нийтийн цахим сүлжээнд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нэг эмэгтэй хүний толгой руу халуун кофе асгаж буй бичлэг цацагдсан.
Тодруулбал, "Tom N Toms" кофе шопын салбарт 15:00 цагийн үед 18 настай эмэгтэйг хоёр найзтайгаа кофе уугаад сууж байхад нь нэгэн эмэгтэй ирж өөр рүү нь "МУУХАЙ ХАРЛАА" гэдэг шалтгаанааp хариу үг, үйлдэл үзүүлээгүй байхад нь толгой дээрээс нь халуун кофегоо асгасан хэмээн хохирогч мэдээлж буй.
Одоогоор хохирогч охин холбогдох байгууллагад гомдол гаргасан ба кофе асгасан иргэн МУИС-ийн хууль зүйн сургуульд суралцдаг байна.
МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа цахим хаягт хууль зүйн сургуульд ирээдүйд "ХУУЛЬЧ" болохоор бэлтгэгдэж буй хүний хувьд байж боломгүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Хууль зүйн оюутнууд нийгмийн сайн сайхан, шударга ёсны төлөө, нийгмийг эмчлэхийн тулд бэлтгэгдэж байгаа гэж боддог. Багш нарын заасан хүний эрхийн хичээлүүд тэр охинд нөлөөлөөгүй байна, нэг сургуульд сурмааргүй байна. Сургуулиас ямар нэгэн арга хэмжээ авах ёстой зэргээр байр сууриа илэрхийлсээр байна.
Харин хүн рүү кофе асгасан гэх охин өөрийн инстаграмм хаягт дараах тайлбарыг бичжээ. Тэрбээр "тэр охин намайг ажил хийлгэхгүй 30 минут муухай хараад байсан. Зүгээр үү гэтэл хаанахын хэн болоод надтай юм яриад байгаа юм гэхээр нь би гайхаад чамаас эгч гэхэд доромж үгээр хэлж найзуудтайгаа шоолсон.Эргэж хараад явах гэж байтал цамцнаас татаад байхаар нь асгачихсан юм. Кофе халуун байгаагүй" гэж бичжээ.
Энэ хэрэгт кофе халуун, хүйтэн байсан даа гол биш. Яаж ийм хүн эрх зүйч болж хууль уншиж, биднийг өмгөөлж хамгаалах юм бэ. Сургуулийн захиргаа энэ охинд хариуцлага тооцох хэрэгтэй зэргээр байр сууриа илэрхийлсээр байна.