Оросын тэрбумтан Михаил Фридман, Олег Дерипаска нар ОХУ-ын Украины нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзлэн түрэмгийлж буйг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Михайл Фридман Украинд төрсөн ба Оросын хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг юм. LetterOne хувийн хөрөнгө оруулалтын фирм, Оросын хамгийн том хувийн банк болох Альфа банкийг үүсгэн байгуулагч Фридманы зүгээс ажилтнууддаа хандан цус урсгах явдлыг зогсоохыг уриалсан захидал илгээжээ.
Харин тэрбумтан Дерипаска энхийн хэлэлцээг "аль болох хурдан" эхлүүлэхийг уриалж буйгаа Telegram мессежийн аппликейшн ашиглан нийтэд цацсан байна. Оросын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн гигант "Русал"-ыг үүсгэн байгуулагч бизнесмен Дерипаска Энх тайванч байдлыг чухалчлахыг ийнхүү уриаллаа.
Эх сурвалж: The Guardian