Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулсан.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны Даваа гарагт Улаанбаатарын цагаар 08:00-д дуусна.
Фулбрайтын Оюутны хөтөлбөр болон бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://mn.usembassy.gov/2023-fulbright-student, https://www.meds.gov.mn/post/115051 цахим хуудаснаас авах боломжтой.
Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр 4,000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.
Эх сурвалж: БШУЯ