Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Украины асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Украинд одоогийн байдлаар 27 оюутан байна. Өчигдөр ГХЯ-аас цахимаар бүгдтэй нь уулзсан. Тухайн оюутнууд янз бүрийн шалтгааны улмаас шийдвэр гаргаж чадахгүй байсан учраас өнөөдрийн нөхцөл байдалд хүрчихлээ. Ихэнх нь төгсөх курсийн оюутнууд байна. Оюутнуудтай холбоо барихад айдас түгшүүрт автсан байсан. Украинд бүх нислэг цуцлагдсан учраас оюутнуудаа газраар буюу Польш улсаар дамжуулан авах байх. Энэ сарын 27, 28-ны өдөр нислэгийн захиалга өгсөн.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тухайн оюутнуудыг татан авах зардал мөнгийг шийдсэн" гэлээ.