Дэлгэрэнгүйг дээр нэвтрүүлгээс үзнэ үү.
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Авилга албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зөв үү” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Авилга албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн үр дүн юу вэ?
Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банктай холбоотой хэчнээн гомдол ирснээс хэд нь яаж шийдэгдсэн бэ?
Зочин:
- ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг
- Улсын Ерөнхий прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа
- Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 3-р албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар
-Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банктай холбоотой хэчнээн гомдол ирснээс хэд нь яаж шийдэгдсэн бэ?
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 3-р албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар:
-АТГ-т 2007 оныг хүртэл жилд гэмт хэргийн шинжтэй 600 гомдол санал ирж байсан бол 2017 оноос шинэ эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой жилд 1200 орчим өргөдөл гомдол ирж байна. Үүнд Хөгжлийн банктай холбоотой өргөдөл гомдол бага жин эзэлнэ. Гэсэн ч үүгээр гэмт хэргийн нийгэмд учруулж буй хор хөнөөл нь өндөр буйг харуулахын хажуугаар, шударга ёс алдагдсан нь тод харагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын хувьд, байгаа баримт материалыг бүрдүүлээд прокурорын байгууллагад шилжүүлдэг. Прокурорын байгууллага дүгнэлтээ гаргаад шүүхээр эцэслэн шийдвэрлэх эсэхээ шийднэ. Гэмт хэргийн шинжтэй биш гэж үзвэл тухайн шатандаа шийдвэрлэгдээд явчихдаг. Прокурорын газраас хөгжлийн банктай холбоотой хэрэгсэхгүй болсон 50 хэргийг шалгана гэх мэдээлэл өгч байна шүү дээ. Энэ хэргүүд нь хууль бусаар олгогдсон гэх мэдээ мэдээллийн үр дүн гэж ойлгож болно.
-Авилга албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн үр дүн юу вэ?
-Хялбаршуулсан журмаар гарч буй давуу тал нь хохирол нөхөн төлөлт. Тухайн хүн хэргээ үүгээр хянан шийдвэрлүүлье гэвэл заавал хохирлоо нөхөн төлсөн байх хэрэгтэй.
Авилгатай тэмцэх үйл ажиллагаан дээр манай хэрэг бүртгэлд мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийн үйл ажиллагаа, үүнд хяналт тавьж байгаа прокурорын үйл ажиллагаа, хавтас хэргийг боож шүүн таслах ажиллагаа явуулж байгаа шүүх зэргийн хамтын ажиллагаа байх ёстой. Авилгал албан тушаалд холбоотой хэргийг шийдвэрлэхэд нөлөөлдөг сөрөг хүчин зүйлс бий. Нэгдүгээрт АТГ 153 ажлын орон тоотой. Үүний 21 хувь нь л мөрдөгч нар. Хэргийн хэт ачаалал гэдэг зүйл байна гэсэн үг. Ижил төрлийн зарим орны судалгааг аваад үзэхээр нэг мөрдөгч жилдээ дөрвөн гомдол шийддэг байхад Манай АТГ-ын мөрдөгчид 17 хэрэг гомдлыг шийдэж байна. Нэг талдаа ачааллын асуудал байгааг харах нь зүй.
-Хөгжлийн банкнаас зээл авахын тулд тухайн банкны удирдлагуудад зээлдэгч зээлийнхээ 10 хувийг өгдөг гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотой хэрэг шалгагдаж байсан уу?
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, хянан шийдвэрлэгдэж буй аливаа асуудлын мэдээлэл нь хуулиар нууцад хамаардаг. Нууцад хамааралтай асуудлыг тайлбарлах боломжгүй байна.
-Хэрэгсэхгүй болсон 50 хэргийг шалгаж байна гэлээ. Энэ нь хэдий хугацаанд үргэлжлэх вэ? Дахиад хэрэгсэхгүй болох магадлалтай юу?
Улсын Ерөнхий прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа
-Прокурорын тухай хуульд заасны дагуу, аливаа хэргийг хариуцаж, хянан шалгаж байгаа прокурор бие даан шийдвэр гаргадаг. Иймд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох зүйл заалт байхгүй. Саяын хүчингүй болсон хэргийн тухайд дээд шатны прокурор гомдлын дагуу хянаж, шалгадаг боломж байгаа. Үүний хүрээнд Ерөнхий прокурорын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж шалгалтын ажил явж байна. Шийдвэрийн тухайд шууд тулж хэлэх боломжгүй байна.
-Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын тухайд шүүхээр гэм буруутайд тооцсон хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болсон байна. Тэгэхээр хохирол барагдуулаагүй гэсэн үг үү? Энэ хүний учруулсан хохирлыг манай системийн дагуу хэн барагдуулах ёстой юм?
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг
-Энэ бол Монгол улсын ирээдүйг хулгайлж байгаа, нийгэмд хор хөнөөлтэй гэмт хэрэг. Өнгөрсөн 2013-2019 онд 250 хэрэг шүүхэд шилжсэн. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж буй энэ заалт 6 орчим хувьд нь байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болно гэдэг нь улсад учруулсан хохирлыг барагдуулах үйл ажиллагаа зогсоно гэсэн үг биш. Тухайн хөрөнгийг хариуцаж буй Хөгжлийн банк, үүнээс цааш хохирогч нь гомдол гаргах боломжтой. Иргэний журмаар шийдэх эрх үүрэг нь байгаа. Яг энэ асуудлыг иргэн болон эрүүгийн хэргийн шүүхээр явах бүрэн боломжтой гэсэн үг.
Шүүх гаргаж байгаа шийдвэрээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Яагаад хэрэгсэхгүй болгосон, ямар үндэслэл дээр суурилсан, гаргасан шийдвэрээс үүсэх үр дагаврын тухай ерөнхий мэдээллийг олон нийтэд өгөх ёстой. Энэ мэт тайлбарлахгүй бол олон нийт төөрөгдөж байна.
Авилгатай тэмцэх үйл ажиллагаан дээр манай хэрэг бүртгэлд мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийн үйл ажиллагаа, үүнд хяналт тавьж байгаа прокурорын үйл ажиллагаа, хавтас хэргийг боож шүүн таслах ажиллагаа явуулж байгаа шүүх зэргийн хамтын ажиллагаа байх ёстой. Авилгал албан тушаалд холбоотой хэргийг шийдвэрлэхэд нөлөөлдөг сөрөг хүчин зүйлс бий. Нэгдүгээрт АТГ 153 ажлын орон тоотой. Үүний 21 хувь нь л мөрдөгч нар. Хэргийн хэт ачаалал гэдэг зүйл байна гэсэн үг. Ижил төрлийн зарим орны судалгааг аваад үзэхээр нэг мөрдөгч жилдээ дөрвөн гомдол шийддэг байхад Манай АТГ-ын мөрдөгчид 17 хэрэг гомдлыг шийдэж байна. Нэг талдаа ачааллын асуудал байгааг харах нь зүй.