ТАНИЛЦ: Үндэсний баяр наадмын хөтөлбөр

Монголын Спортын хутга шидэлтийн холбооны баг тамирчид ОХУ-ын Улаан-Үүд хотноо 2025 оны 06 сарын 19-22-нд болох “Азийн аваргууд” олон улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө /2025.06.18/ хойд хөршийг зорилоо.
Монгол Улсаа төлөөлөн Г. Эрдэнэбилэг, Г. Гантулга нарын ахалсан нийт 33 тамирчин явжээ. Тодруулбал, олон улсын спортын хутга шидэлтийн холбооны урилгаар оролцохоор зорьсон гэнэ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Беларусийн Минск хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр тамирчин оролцож байсан бол ийнхүү долоон сарын хугацаанд Монголын спортын хутга шидэлтийн холбооноос олон төрлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, тэмцээн зохион байгуулсны үр дүнд олуул ОХУ-ыг зорьж байна.