Их Британийн хатан хаан Элизабета коронавирусийн халдвараар өвчилжээ. Букингем ордноос хатан хааны биеийн байдал хэвийн, ханиадтай ижил шинж тэмдгүүд илэрч буйг хэлсэн байна. Тэрбээр өвдсөн ч Виндзор шилтгээнд товлосон зарим ажлаа гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж.
Хатан хаан Элизабета ууган хүүгээсээ халдвар авсан байж болзошгүй. Ууган хүү болох Уэльсийн хунтайж Чарльз энэ сарын 10-нд коронавирусийн халдвар авсан юм. Хунтайж ээжтэйгээ хоёрдугаар сарын 8-нд уулзсан байжээ. Одоогоор хатан хааны оршин сууж буй Виндзор шилтгээнд олон хүн халдвар авсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй.
Өдгөө 96 насыг зооглосон хатан хаан вакцины гурван тунд хамрагдсан байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, сөрөг хүчний Лейборист намын дарга Кейр Стармер нар хатан хаанд эрүүл энхийг хүсээд, хурдан эдгэрэхийг ерөөжээ.
https://www.bbc.com/news/uk-60453566
Эх сурвалж: BBC