Сүүлийн хоёр өдөр МҮОНРТВ-ийн хураамж 9000 төгрөг болж өссөн гэх мэдээлэл гарч олон нийтийн сүлжээнд хүмүүс дургүйцлээ илэрхийлээд буй. Тэгвэл энэ нь өрөөсгөл мэдээлэл юм.
Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан.
Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар, Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг, Албан байгууллагаас 1,650 төгрөг, Аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг, Албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг, Сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтож өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авах байдлаар зохицуулсан байдаг.