Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир Өмнөд Солонгосын УОК-оос Монгол Улсаас нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байна" гэв.