Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны нэгдүгээр сард 3,996 болж, өмнөх оны мөн үеэс 2,207 (2.2 дахин)- гоор, харин өмнөх сараас 1,247 (45.4%)-гоор өсжээ.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд
-Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1,436 (2.7 дахин),
-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 536 (2 дахин),
-Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 90 (2.7 дахин)-ээр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 236 хэргийн 18 (7.6%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)-ээр зүйлчлэгджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 918 зөрчил бүртгэгдсэний 464 (50.5%) зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 267 (41.0%)-гоор, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 128 (38.1%)- аар тус тус өсжээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо