Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Их тойрууд байрлаж 59 сургуулиудын хичээл эхлэх цагийг өөрчлөх хувилбар яригдаж байна. Энэ талаар эдгээр сургуулиудыг хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 болгохор төлөвлөж буйг өмнө мэдэгдсэн.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах, энэ зохицуулалтын дагуу нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг уян хатан болгох тухай санал асуулга авна. Санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулна" гэв.
Судалгаагаар нийслэлийн авто замын түгжрэлийн 20 хувь нь сургууль, цэцэрлэгтэй холбоотой байгааг албаныхан мэдээлж байв.