“Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урдчилан сэргийлэх” дэмжих бүлэг байгуулагдлаа

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Төв шуудангийн урд нийтийн тээвэр хүн дайрсан осол гарлаа. Өнөөдөр 09.30 цагийн үед Нисэх-МУБИС чиглэлийн автобус гарцаар гарч явсан иргэнийг дайрсан байна.
Ослын талаар ТЦА-наас тодруулахад "Хэргийн газар үзлэг хийж, шалгалтын ажиллагаа хийж байна. Хохирогчийг түргэн тусламжийнхан ирээд ГССҮТ-рүү авч явсан" гэсэн мэдээлэл өглөө.
Харин автобусны жолооч "Ногоон гэрлээр, дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцсон. Гэнэт гарцаар нэг хүн гараад ирсэн. Автобусаа тоормослосон ч халтиргаа их байсан учир зогсоогүй. Автобус зорчигчтой явж байсан" гэлээ.
Эх сурвалж: Eagle.mn