Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Ингэснээр тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай УИХ-ын шийдвэр хэрэгжих боломж бүрдэж байна. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэв.
Тэрбээр, Засгийн газар 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 тоот тогтоолыг баталлаа. Тогтоолын 1-р заалт нь НДС-гаас болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэх тухай байна.
2 дахь заалт нь, НДС-гаас авч буй энэхүү тэтгэврүүдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх тухай тусгалаа. Тэтгэврийн нэмэгдлийг шуурхай олгох ажлыг зохион байгуулах үүргийг Сангийн сайдад өглөө.
2021 оны 12-р сарын мэдээгээр НДС-гаас нийт 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Эдгээрийн 60 орчим хувь буюу 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөг шаардлагатай. Ингэснээр:
- 197.1 мянган иргэний тэтгэвэр 50 мянгаасс дээш төгрөгөөр
- 72.3 мянган иргэний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
- 200 мянган иргэний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэнэ.
Дундаж тэтгэврийн хэмжээг 29.7 хувиар нэмэгдэж, 548.7 мянган төгрөгт хүрлээ. Өөрөөр хэлбэл тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 15 хувиар нэмэгдэж байна.
Засгийн газрын шийдвэр гармагц банкууддаа нэмэгдсэн дүнгээр тэтгэвэр авагч иргэдийн жагсаалтыг явуулсан. Яг одоо жагсаалт банкуудад уншигдаж, нэмэгдэл нь иргэдийн дансанд орж байгаа. банкуудын удирдлагатай дөнгөж сая /12.30 цаг/ ярилаа. Ойролцоогоор 3-4 цагийн дотор мөнгөн шилжүүлэг орж дуусна гэсэн мэдээлэлтэй байна гэлээ.